2010 оны дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр нэрлэгдсэн Apple-д сая сая хүмүүс дурлаж өдөр тутмын ажил хэрэг, энтертайнмент хэрэгцээгээ даатгаж байна. Өөгүй цэвэрхэн гадаргуу, ямар ч илүү зүйлгүй тэгш дизайн бол Apple-ийн нэрийн хуудас. ENTERA дэлгүүр нь Authorized Reseller эрхтэйгээр Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийг 2011 оноос худалдаалж байгаа ба 2012 ондоо багтаан Premium Reseller болохоор ажиллаж байгаа билээ. Тус Premium Reseller эрхийг авснаар Монголын хэрэглэгч олондоо өөрийн орноос одоо зарж байгаа бүтээгдэхүүнээс гадна iPad, iPhone зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг олгохоос гадна холбогдох бүх засвар үйлчилгээг…
Германы Miele нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, угаалгын машин болон аяга таваг угаагч машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч дээд зэргийн чанартай брэнд юм. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад үйлдвэрлэгчдээс Miele үлэмж давуу, энэ зах зээлд хамгийн хүчирхэг нь байсаар байгаа билээ. Miele-ийн бүтээгдэхүүнүүд дор хаяж 20 жил хэвийн ашиглагдана гэсэн тестийг давж хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд энэ урт хугацааны чанарыг амлаж чадах өөр ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байхгүй юм. Одоогоор дэлхийн 47 оронд Miele албан ёсоор өөрийн бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Үе үеийн язгууртнууд, нэртэй бизнесмэнүүд, урлаг спортын…
Lacie нь Hard Drive, Blu-Ray DVD, компьютерийн дэлгэц, бусад дагалдах хэрэгсэлүүд, зөөврийн хард диск зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг компани бөгөөд чанартай бүтээгдэхүүн, шинэлэг загвараараа дэлхийд ялгардаг Францын алдартай брэнд юм. Уг компани нь олон терабитын багтаамжтай хэд хэдэн төрлийн хард диск үйлдвэрлдэг ба эдгээр нь FireWire 400, FireWire 800, eSATA, USB 2.0, USB 3.0, Ethernet зэрэг портуудтайгаараа давуу талтай юм. LaCie компани нь дэлхийн 15 оронд өөрийн төлөөлөгчийн газартай, 460 гаруй техник мэргэжлийн ажилтнууд, төв үйлдвэрүүд нь Ореган ба Францад байдаг. Хамгийн сүүлийн үеийн Blu-Ray…
Орчин үеийн залуус ямар нэг хамтлаг дуучин гэхээсээ илүүтэй брэнд бүтээгдэхүүний фэн болдог болжээ. Энэ ч утгаараа өнөөгийн хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг илтгэх, нэр хүндийн илэрхийлэл болсон брэндүүд Монголыг сонгож байна. Тэдний нэг нь “Incase” юм. Технологийн дэвшил, өвөрмөц чамин хийцийн төгс хослолыг хэрэглээгээ болгосон эрхэм та аливаа механик эрсдлээс хайртай зүйлээ хамгаалах нь зүйн хэрэг. 1997 онд үүсгэн байгуулагдсан Incase брэнд Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд зориулж төрөл бүрийн хамгаалалтын гэр, дэлгэцийн наалт, цүнхийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Хэрэглэхэд эвтэйхэн байдал, дизайны шилдэг шийдлийг дээд зэргийн…
Fujitsu компани нь компъютер болон мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр 1999 оны 10-р сарын 1-ний өдөр Герман-Японы хамтарсан (Fujitsu Limited болон Siemens AG) компани болон байгуулагджээ. Тухайн компаний үндсэн зорилт нь байгаль орчинд хоргүй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг компъютерийнхээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой юм. Fujitsu компани байгаль хамгаалал болон экологийн хамгийн хатуу шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүнүүдэд олгох “Green IT” хэмээх тэмдэгийг санаачлан хэрэгжүүлж, үйлдвэрлэгчид энэхүү тэмдгийг авах болзлыг хэрхэн хангах болзлын талаар 2008 оны 11-р сард зарлажээ. Энэ нь тухайн технологиор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлтийн болон ашиглалтын…
Apple брэндийн албан ёсны эрхтэй борлуулагч ENTERA дэлгүүр нь 3 дахь салбараа залуусын хөл хөдөлгөөн хамгийн их төвлөрсөн 3-4 хороололд нээгдлээ. Хаяг: Улаанбаатар хот 16092, Баянгол дүүрэг, 4-р хороолол, 19-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Начин Заан-1 байр, Entera Store Утас: 361724
Бодь Электроникс ХХК нь хэрэглэгч олондоо зориулан бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий бэлгийн карт худалдаанд гаргалаа. Энэхүү карт нь таны хайртай хүмүүстээ өгөх хамгийн сайхан бэлэг байх болно. Та 50 000₮, 100 000₮, 200 000₮ картуудаас сонголтоо хийн авснаар картын үнийн дүндээ тааруулан худалдан авалт хийх,